Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэн. Саяхан энэ талаар Азийн хэвлэл мэдээллийн байгууллагууд уламжилсан нь амьдрал дээр үнэн бодит юм гэдгийг өдөр ирэх тусам монголчууд нотолсоор байгаа нь харамсалтай.
Ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэмт хэргийн холбогдогч, гэмт хэрэгтэн болох байдал улам бүр нэмэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Ялангуяа сүүлийн үед архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг тасрахгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж буй юм. Тиймдээ ч аавыгаа, эхнэрээ хутгалах, зодох, айлган сүрдүүлэх, хүүхдээ хүчирхийлж байнгын айдас түгшүүр төрүүлж байгаа иргэдэд цагдаагаас түргэн шуурхай, хойшлуулшгүй арга хэмжээнүүд авч ажилласаар байгааг дуулгав.
Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад, энэ сарын 9-ний орой 19 цагийн үед Багахангай дүүрэгт оршин суух, 14 настай, эрэгтэй Э гэх хүүхдийг түүний нагац ах болох, 39 настай Б гэх хүн "Гэрээ цэвэрлэсэнгүй" гэж баруун гарын шууг нь заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарчээ.
Эл хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд нагац ах гэх хүн нь тухайн үед биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна