Монгол HD телевизийн зохион байгуулж буй Монголын дуу хоолой дэлхийн хэмжээний шоу үзэгчдийн таашаалд нийцээд удаж байна. Амралтын өдөр бүр Монголын үзэгчдийг уяж буй энэхүү шоуны шилдэг оролцогч TEAMUKA багийн гишүүн Ц.Энгүүний тухай мэдээлэл цахим орчинд тараад байна. Тэрээр аавынхаа хамт хийн буугаар гадагшаа цонхоор буудаж буй бичлэг дэлгэгдэж, олны дургүйцлийг хүргэлээ. Бусдыг аюулд хүргэж болзошгүй эл үйлдлийг ЦЕГ-аас шалгаж байгаагаа ч мэдэгдсэн. Харин өчигдөр орой оролцогч Ц.Энгүүн аавын хамт Монголын ард түмнээс уучлалт хүслээ. Тэрээр хэлэхдээ "галт зэвсгийг сурталчлах гээгүй, бусдыг гэмтээх гээгүй, ийм үйлдэл ахиж хийхгүй, намайг уучлаарай" гэсэн байна. Харин түүний аав "энэхүү хийн буу нь кинонд ашиглагддаг, бусдыг гэмтээхгүй, охинтойгоо ийм үйлдэл хийсэнд уучлаарай" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна