БНТУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Бүгд найрамдах Турк улс (БНТУ)-ын Хяналтын шатны шүүхийн Ерөнхий прокурорын орлогч Халил Адикизел, Хууль зүйн академийн дэд ерөнхийлөгч Рифат Инанк тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар өнөөдөр (2018.05.11) хүлээн авч уулзлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж зочдод Монгол Улсын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, чиг үүргийг танилцуулаад хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаад талархал илэрхийллээ. Хяналтын шатны шүүхийн Ерөнхий прокурорын орлогч Халил Адикизел хариу талархал илэрхийлээд хоёр улсын улс төр, хууль зүйн салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байгааг онцолсон юм. Тэрбээр "Манай хоёр улс орон зайн хувьд хол ч зүрх сэтгэлээрээ ойр ард түмэн. Улс төр, хууль зүйн салбарын төлөөлөгчид хоёр улсад цөөнгүй удаа харилцан айлчилж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь үүний илэрхийлэл" гэв.

БНТУ-ын Хууль зүйн академийн дэд ерөнхийлөгч Рифат Инанк "Хууль зүйн академи олон улсад нэр хүнтэй сургууль. Бид найрсаг харилцаатай, ах дүү орон руугаа чиглэсэн сургалт явуулахыг зорьдог. Хамтран ажилладаг тэдгээр улсуудын тэргүүнд Монгол Улс байдаг. Монгол Улсын шүүгчдэд зориулсан сургалт ирэх намраас үргэлжлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Бид Монгол Улсын шүүгчдэд хүссэн үед нь боломжоороо сургалт явуулна. Манай сургуулийг Монгол Улсын Хууль зүйн академи гэж ойлгож болох хэмжээнд хамтран ажиллана" гэлээ.

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн даргын АҮТОГ Г.Билгүүн нар уулзалтад байлцав.

Уулзалтын дараа зочид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд зочилж, шүүх хуралдааны "Green hall" танхимтай танилцсан юм.

БНТУ-ын шүүх, прокурорын байгууллага, Хууль зүйн академийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй албан айлчлал 2018.05.15-ны өдөр хүртэл үргэлжилнэ хэмээн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 2 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 2 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 3 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 3 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 4 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 5 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 5 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 5 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 6 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 6 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 8 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 9 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 9 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 9 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 9 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 10 цагийн өмнө