МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан билээ. Харин шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян нар хоорондоо муудалцжээ. Энэ үеэр МАХН-ын гишүүн н.Уламбаяр гэгч залуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдаж гэмтэл учруулжээ. Яг одоогоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биеийн байдал тааруухан, эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна