Бичиг цаасан дээр бол 1.6 га газрыг хууль бусаар авсан компани нь "Ван трейд" нэртэй. Баримт сөхвөл "Ван трейд" нь 1998 оны хотын төлөвлөгөөний дагуу 1999 онд зарлагдсан тендерт ялалт байгуулж, 2003 он хүртэл одоо байгаа энэ газраа өөрийн хөрөнгөөр тохижуулж цэцэрлэгжүүлэх ёстой гэсэн гэрээ байгуулжээ. Харин тохижуулж цэцэрлэгжүүлэх ажлаа хийж дууссан ч энэ газраа эзэмших эрхийг сунгасаар яваад хамгийн сүүлд 2012 онд газар эзэмших эрхээ ахин 5 жилээр сунгуулж 2017 он хүртэл эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл одоо байгаа энэ газрыг эзэмших эрх өнгөрсөн жил дууссан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна