АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг яллагдагчаар татаж, шүүхээс ШШГЕГ- ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулан шалгах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна. Ш үүх хурал өнөөдөр 15.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна