Иракын нийслэл Багдад хотод амиа хорлогч халдлага гарч, дөрвөн хүн амиа алдаж, 15 иргэн хүнд гэмтсэн талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ.
Багдад хотын баруун хойд хэсэгт орших Шула дүүрэг дэх цэцэрлэгт хүн, хөдөлгөөн ихтэй газарт халдлага үйлдэж, бөмбөг дэлбэлсэн байна. Амиа золиослогч этгээд нас барсан учраас одоогоор халдлагад хэн ч хариуцлага хүлээх боломжгүй гэнэ. Гэхдээ Багдад хотын цагдаагийн газар халдлагын ард ямар бүлэглэл байгааг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Халдлагыг Исламын улс бүлэглэлийн нэг Сунни террорист бүлэг үйлдсэн байх магадлалтай гэж тус хотын цагдаагийн байгууллага сэжиглэж байна. Учир нь энэ сарын эхээр Багдадын хойд хэсгийн Тармияа-д буутай этгээд 22 хүний аминд хүрсэн халдлагыг Сунни бүлэг үйлдсэнээ зарлаж байсан юм.
2017 оны арванхоёрдугаар сард Ирак улс террористуудыг эх орноосоо чөлөөлж алан хядагч бүлэглэлүүдийг ялж байгаагаа зарласан. Гэсэн хэдий ч алслагдсан бүс нутгуудад халдлага гарсаар байгаа юм.
Эх сурвалж: RT
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна