НИТХ-ААС АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА


НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 09:30 цагт 78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээлэл, Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс -Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/, Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай гэсэн нийт 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээллийг НХХААГ-ын дарга Д.Баянбат танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 73.8 хувь буюу 104477 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг бөгөөд 63.9% нь жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод 2017 оны байдлаар 430 гаруй хүнсний үйлдвэр, цех жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 11000 орчим хүн ажиллаж байгааг дурдаад Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцуулж, эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр чанартай бүтээгдэхүүнийг Нийслэлчүүдэд хүргэх зорилго тавин ажиллаж байгааг дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал гаргалаа. Тэргүүлэгчдийн зүгээс Зүүн бүс буюу Налайх дүүрэгт баригдахаар төлөвлөгдсөн Малын худалдааны төвийг Налайх дүүргээс цааш гаргахыг үүрэг болгож, Нийслэлд ХХААГ гэж байхад түүнтэй зэрэгцэн чиг үүрэг нь давхардсан гэмээр Нийслэлийн Захирагчийн албанд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс байдгийг эргэн харах, шаардлагатай бол татан буулгах, Хүнс хөдөө аж ахуйн салбарт Шинжлэх ухааны ололт амжилт, инновацийн бодлогыг тусгах чиглэлээр үүрэг даалгавар өгч, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар эдгээр шаардлагын дагуу танилцуулга мэдээллээ бэлтгэж оруулж ирэхийг үүрэг болголоо.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг НИТХ-ын даргын зөвлөх, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцацийн тэргүүн" С.Энхтөр хүргэлээ.

Тэрбээр НИТХ-ын даргын дэргэд замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Тухайлбал, томоохон замын уулзварууд дээр Шар дөрвөлжин буюу yellow box-ийг хэрэгжүүлэх, ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90%, уулзвар хүртэлх ачаалал 0,5%-аар нэмэгдэнэ гэсэн судалгааг хийсэн байна. Мөн ачаа түгээлтийн болон бараа түгээлт, таталтын дунд, том оврын автомашинуудыг өдрийн цагаар бус, замын хөдөлгөөний эрчим буурсан шөнийн 01.00-07.00 цаг болгох саналыг гаргасан байна. Түүнчлэн замын хөдөлгөөний түгжрэлийн тухай мэдээллийг богино долгионы FM радиогоор жолооч нарт хүргэх, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх гарцын талаар мэдээлэл хүргэлээ. Тэргүүлэгчид ЕБС-ийг автобустай болгох, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, орон сууцны дунд замын орц гарцыг хаасан хашаа хайсыг буулгаж замыг чөлөөлөх, тодорхой цаг хугацаанд урсгалыг нэг чигийн болгох, ЕБС-уудад замын хөдөлгөөний чиглэлээр хичээл сургалт явуулах, жолооны курсуудын сургалтад замын хөдөлгөөний соёлын талаарх мэдээлэл өгөх, нийтийн эзэмшлийн талбайг сайн дураараа зогсоол болгон ашиглаж байгаа иргэд аж ахуйн нэгжид хариуцлага тооцох зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож, НИТХ-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, НЗД-ын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хамтраад 7 сарын 01-ны дотор түгжрэлийг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулж, тэргүүлэгчдийн хурлаар батлуулах, Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод Хурлын тогтоолоор даалгалаа.

НИТХ-ын ХМОНХТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр