Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь, Г.Туулхүүг 98.4 хувь нь, Ц.Нанзаддоржийг 96.4 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус, тус томилж байгаа юм.
12.10
Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, дэмжиж Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө. Ингэснээр Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна