Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана.
Өвөрхангай аймагт болох уулзалт: Тавдугаар сарын 26-нд 19:00 цагаас Арвайхээр хотын Хөгжимт драмын театрт
Тавдугаар сарын 27-нд 13:00 цагаас Хархорин хотын Соёлын төвд болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрийн байдлаар 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, иргэдийн биечлэн болон бичгээр ирүүлж буй санал, санаачилга, хүсэлт, гомдолтой танилцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна