ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮҮХДЭД ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА


УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл өргөн барилаа. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенц, пактын зарчимд нийцээгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр "хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх", "хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах" зэрэг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар эдгээрийг "хөнгөн гэмт хэрэг" гэж хязгаарласан нь өмнө байсан энэрэнгүй зохицуулалтыг дордуулсан байна.

Практикт 14-17 насны 4 хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Хулгайлах гэмт хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн" хэмээх зүйл ангид хамаарч, тус зүйл анги нь "хүнд" гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байгаа юм.

Эрүүгийн хуулиар гэмт хэргийг "хөнгөн" ба "хүнд" хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол зэргийг үндэслэсэн ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай гэж тэд үзжээ. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ял эдэлж буй хүүхдийн тоо эрс өсчээ. 2017.07.01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018.05.01-ний байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа аж.

Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх "Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл" зүйлийн 4 дэх заалт "Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй" гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь "Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах" зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ" зүйлийн 1 дэх заалтын "хөнгөн" гэснийг тус тус хасаж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 22 минутын өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 46 минутын өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 1 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 1 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 2 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 2 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 2 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 2 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 3 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 3 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 4 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 4 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 5 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 7 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 22 цагийн өмнө