83. 283.810 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАЖ, АЯНГ ХААЛАА

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 7 09:47
83. 283.810 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАЖ, АЯНГ ХААЛАА

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 4 настай Энхүүлээ, 6 настай Мөнхүүлээ нарт туслах “Энхүүлээг орон гэртэй болгох” хандивын аян 5 хоног үргэлжилж, өнөө өглөө аянг албан ёссор хаалаа. Хандивыг Энхүүлээгийн ээжийн 2 данс, эмээгийн нэг дансанд төвлөрүүлсэн бөгөөд нийт 83 сая 283 мянга 810 төгрөгийн хандив цугласан байна.

Бид гурван дансны хуулгыг банкнаас гаргуулж, мөн бэлнээр хандивласан мөнгөн дүнг хавсарган, нэгдсэн тайланг удахгүй мэдээлэх болно. Хандивын аянг хааж, орон сууц худалдан авахаар хайж байна. Энхүүлээд орон сууц худалдан авахын дээр сэтгэлзүйчийн төлбөр, эмчилгээний төлбөрийг хандивын мөнгөнөөс үлдээж, Энхүүлээд шинэ данс нээж, тухайн дансанд байршуулах болно. Хүчирхийллийн эсрэг хүчтэй байж, нэгдэж, үхэл амьдралын заагаас эргэн ирсэн хүүд ая тухтай, эрүүл, тохилог амьдрах шинэ боломжийг нээсэн сайхан сэтгэлт ард түмэн, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, хүн бүхэнд баярлаж талархсанаа zarig.mn сайтын хамт олон бид илэрхийлж байна. Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Энхүүлээ хүү бяцхан дүү ээжийнхээ хамт ах Мөнхүүлээтэйгээ 54 хоногийн дараа уулзсан. Түүний бие дээрдэж ахтайгаа хамт аз жаргалтай байгааг өчигдөр манай сурвалжлах баг шууд дамжуулсан юм.

 

 

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс