​МУИС БОЛОН КИМ ИР СЕНИЙ НЭРЭМЖИТ ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ


БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, АДХ дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал, Төлөөлөгчдийн тэргүүн ноён Тэ Хён Чөл БНАСАУ-ын АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үни хамтаар энэ сарын 11-нд МУИС-д зочиллоо.

Төлөөлөгчдийг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ноён Чо дагалдав.
Уулзалтын эхэнд захирал Я. Төмөрбаатар урт хугацааны найрсаг харилцаатай их сургуулийн захирал МУИС-д айлчилж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирсэнд нь талархал илэрхийлэв. Тэрбээр МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар, судалгааны их сургууль болохын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ноён Тэ Хён Чөл цаашид хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талд идэвхтэй ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлээд ирэх 9 дүгээр сард Ким Ир Сений их сургуульд болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн захирлыг урьж энэ үеэр цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцох боломжтойг дурдав. Захирал Я.Төмөрбаатар ноён Тэ Хён Чөлийн саналыг талархан хүлээж аваад тус арга хэмжээнд оролцохоо албан ёсоор мэдэгдэв. Тэрээр үргэлжлүүлэн Ким Ир Сений их сургуультай сэргээгдэх эрчим хүчний хамтарсан судалгаа хийх, шар шуурганы асуудлыг судлах, Солонгос судлал, солонгос хэл дэлгэрүүлэх болон нийгмийн ухааны чиглэлээр хамтран ажиллах, МУИС-д тогтвортой хөгжлийн асуудлаар болон Монголын шилжилтийн үеийн эдийн засаг, банкны өөрчлөлтийн талаарх хамтарсан зөвлөгөөн, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг салбар чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг дурдав.
Ноён Тэ Хён Чөл саналыг хүлээн сонсч БНАСАУ-ын боловсрол, шинжлэх ухааны салбар нь улсаа хөгжүүлэх тэргүүлэх салбар гэдгийг илэрхийлээд МУИС-д хэрэгжиж буй судалгааны чиглэлүүдийн талаар болон судалгааны хүрээлэн, төв, лабораториудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Мөн тэрээр МУИС-ийн магистр, докторын сургалтын талаар болон сургалтын хөтөлбөрийн талаар сонирхсон асуултдаа хариулт авав.
Уулзалт илэн далангүй, ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалтай явагдаж ноён Тэ Хён Чөл болон захирал Я. Төмөрбаатар нар хоёр улсын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын зорилго, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож хоёр сургууль сургалт төдийгүй байгал, нийгэм, хүмүүнлэгийн салбарт судалгааны чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 7 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 8 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 9 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 9 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 9 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 11 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 11 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 13 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 13 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 13 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 13 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 13 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 15 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 15 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 15 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 16 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 16 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 17 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 17 цагийн өмнө