МУ-ЫН ​ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДОНАЛЬД ТРАМПАД БАЯР ХҮРГЭСЭН ИЛГЭЭЛТ ЯВУУЛЛАА


Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Трампад баяр хүргэсэн илгээлт явууллаа.

Илгээлтэд:

"Ноён Ерөнхийлөгч өө,

Юуны өмнө АНУ, БНАСАУ-ын удирдлагуудын Сингапур Улсад хийсэн түүхэн уулзалт амжилттай болж өндөрлөсөнд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чин эрмэлзлээ баталгаажуулсан нь энэ бүс нутагт энхтайван, аюулгүй, тогтвортой байдал тогтож, хөгжил цэцэглэл авчирах бодит эхлэлийг тавилаа гэж үзэж байна.

Та надад 2018 оны 2 дугаар сард ирүүлсэн захидалдаа, АНУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө тууштай байгаагаа тэмдэглэж, энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрын хариуцлага, тууштай байдал чухал болохыг тэмдэглэж байсан билээ.

Монгол Улс нь өөрийн оршин буй бүс нутгийнхаа тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө тууштай зогсч, энэ эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйл явц хурдацтайгаар эхэлж байна хэмээн Таны хэлсэнтэй санал нэг байна. Монгол Улс цаашид ч энэ үйл явцын нэг хэсэг байж, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ ялдамд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд дахин баяр хүргэж, сайн сайхныг ерөөе" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Явган хүний замыг чөлөөлж байна 7 минутын өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 23 минутын өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 1 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 1 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 16 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 16 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 17 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 17 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 17 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 19 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 20 цагийн өмнө