Урин дулаан цагт аялал зугаалгаар явах, гол ус бараадан зугаалж явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж, усанд унаж живж амиа алдах зэрэг харамсалтай хэргүүд гардаг билээ. Тиймээс цагдаагийн газар болон, Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргасаар байна.
Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, тоглож яваад гол, нуурын усанд живэх зэрэг тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна. Өнгөрсөн онд эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцлага алдсаны улмаас хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарч байжээ.Иймд эцэг, эхчүүд та бүхэн урин дулааны цагт хүүхдийн хамт гол, нуурын эрэг, уул хадтай газраар аялж, зугаалахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангах, хөдөө, хээр малын бэлчээрт бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна