​АХМАДУУД 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР 10 ХОНОГ СУВИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ


Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Энэ жил ахмад настанд хэдэн газар хөнгөлөлттэй үйлчлэх, амрахдаа ямар материал бүрдүүлэх талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас тодрууллаа. Гэрээний дагуу тухайн амралтын газар нь хоногийн 30 мянган төгрөгөөр ахмад настанд үйлчилдэг бөгөөд үүний 20 мянган төгрөгийг нь Нийгмийн халамжийн сангаас олгодог юм байна.

- Энэ жил ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын хэдэн газар байна вэ?

-УИХ-ын тогтоолоор 2017 оноос эхлэн ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор хуульчилсан байдаг. Энэ онд улсын хэмжээнд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэхээр 106 амралт, сувиллын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

-Дээрх газрыг ямар шалгуураар шалгаруулсан бэ?

-Хуулийн дагуу ахмад настанд зориулсан амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар журамласан байдаг. Журамд заасны дагуу ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулж, шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

-Хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

-Ахмад настны тухай хуулийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан амралт, сувилалд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй эрхийн бичгийн дагуу амарч сувилуулсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах эрхтэй. Амрахдаа дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, ахмад настан амралт, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн өөрийн хариуцах хэсгийг бэлэн мөнгөөр төлөх, эсхүл тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн баримт, хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхийн бичиг.

-Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

-Засгийн газрын тогтоолын дагуу ахмад настан нь тухайн газар 10 хүртэлх хоног амарч сувилуулах эрхтэй. Ингэхдээ нийгмийн халамжийн сангаас нэг хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Түүнчлэн ахмад настныг ая тухтай амарч сувилуулах боломжийг бүрдүүлэх, үйлчилгээний чанар стандартыг хангах зорилгоор амралт, сувиллын байгууллагуудтай байгуулсан гэрээнд ахмад настанд нэг хоногийн 30 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулдаг. Ингэхээр ахмад настан нь зөрүү 10 мянган төгрөгийг өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд гэрээ байгуулсан амралт, сувиллын газарт 10 хоног амарч сувилуулахад 300 мянган төлөх ёстой ч 100 мянган төгрөгийг өөрөө хариуцаж, нийгмийн халамжийн сангаас 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тухайн үйлчилгээ үзүүлсэн амралт, сувиллын байгууллагад олгодог юм.

-Өнгөрсөн жил хэдэн ахмад настан сувиллаар хөнгөлөлттэй үйлчлүүлсэн бэ. Мөн энэ жил хэдэн хүн хамруулах вэ?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 орчим мянган ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлж нийгмийн халамжийн сангаас Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлтийн хэмжээгээр санхүүжилт олгосон. Энэ жилийн хувьд өмнөх онд амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдсан ахмад настны тооноос буурах байх.

ЭХ СУРВАЛЖ: News.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд 6 градус дулаан байна 13 минутын өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 13 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 14 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 16 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 16 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 16 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 17 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 17 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 17 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 18 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 20 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 20 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 20 цагийн өмнө