МОНГОЛ, ХЯТАДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БЭЭЖИН ХОТОД БОЛЛОО


Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УДШ, УЕПГ, ГИХГ, ЦЕГ-ын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын тэргүүн нар, хятадын талаас ГХЯ-ны ГХЯ-ны Консулын газрын дарга Гуо Шяочун тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашид консулын харилцааг дунд болон зорилтот урт хугацаанд хөгжүүлэх, Монгол Улс – БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг хамтатгах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хулгай, цахим залилангийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, консулын хамгаалалт буюу иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, асуудлаар тус тус ярилцаж, Шанхай, Манжуур хотуудад Монгол Улсын консулын төлөөлөл байгуулах асуудлаар санал солилцов.

Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтын дараа зохион байгуулагдаж буй хоёр талын анхны уулзалт гэдгийг онцлон тэмдэглэж, харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох консулын харилцааг Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан шинэ шатанд гаргахаар тохиролцов.


Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын "Ялтан шилжүүлэх", "Иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх" хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхижүүлж ахиц гаргахаар болов. Мөн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж тодорхой арга хэмжээ авахаар талууд тохиролцоонд хүрэв.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд манай төлөөлөгчид БНХАУ-ын ХЗЯ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, НАХЯ-ны Хар тамхитай тэмцэх газар, Цагаачлалын алба зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзана.

Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт анх 1994 онд болж байсан бөгөөд 20 дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 11 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 11 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 11 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 12 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 12 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 13 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 13 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 14 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 14 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 14 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 15 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 15 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 16 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 17 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 17 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 18 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 18 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 19 цагийн өмнө