СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРОН НУТГИЙН ЗАМД ОСОЛ ГАРАХ НЬ ИХСЭЖ БАЙНА


Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2018.06.13/ зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Үүнээс хоёр нь мотоциклтой холбоотой осол байна. Тухайлбал, Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь Dongfeng Eq, Hino Ranger маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн. ХУД-ийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Довын хайрхан" гэх газар асфальтан замд ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсн 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулсан байна. Нийт жолооч нар орон нутгийн болон нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 9 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 10 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 10 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 10 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 11 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 12 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 12 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 12 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 13 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 13 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 14 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 14 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 15 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 16 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 16 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 16 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 17 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 18 цагийн өмнө