ЖИШИГ ЖОРЛОНГ ХӨВСГӨЛ НУУРЫН ОРЧИМД БАЙГУУЛЖЭЭ


Байгалийн үзэсгэлэнт бүх газрууд тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Гэвч тэнд хүссэн хэн боловч жуулчны бааз нэртэй хэдэн гэр, нүхэн жорлон барьчихаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэж ярьдаг. Энэ нь манайхан жуулчдаа зэрэглэж мэддэггүйтэй холбоотой. Мэдээж өндөр зэрэглэлийн жуулчид тансаг баазад буудаллаж өндөр үнэ төлөх нь тодорхой. Дундаж зэрэглэлтэй жуулчид мөн л ялгаагүй өндөр зэрэглэлийн хэмжээний жуулчидтай адил зүйл шаардахгүй ч тэд цэвэрхэн тохилог жорлон шаардана. Хүний анхдагч хэрэглээ бие засах газар гэдэг.

Хөгжингүй орнуудад жорлонгийн өрөө бусад өрөөнөөс илүү том, тав тухтай, үнэргүй, гэрэлтэй, амарч тухлах боломжтой байдаг. Тав тухтай байх тусам тэдэнд сайхан мэдрэмж үлддэг. Тэр мэдрэмжээрээ дахин ирэх хүсэл нь төрдөг. Гэтэл манай улс, жорлон хөгжлийн анхдагч гэдгийг анхаарахгүй явсаар XXI зуунтай золгосон. БОАЖЯ, Ногоон хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд бусад улс оронд хэрэглэгддэг төрөл бүрийн жорлонгийн технологи, стандарт танилцуулж санал болгож эхэлсэн нь сайшаалтай. Мэдээж ус татдаг жорлонг хүн бүхэн мэднэ. Гэхдээ байгалийн нөөц болсон усаа хэмнэх, хайрлах хэрэгтэйг ундны усны гачигдалд орсон улс орон сануулсаар байна.

Манай улсын цэвэр усны 70 хувь, дэлхийн цэвэр усны нэг хувийг эзэлдэг Хөвсгөл нуурын эко системийг хамгаалж, тусгай хамгаалалттай газар нутаг эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам, дэд бүтцээс илүүтэй стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болж буй. Тусгай хамгаалалттай газар нутагт өргөн ашиглагддаг усны хэрэглээ бага, хуурай аргын технологид суурилсан хөрсөнд нэвчдэггүй жорлонгийн дөр­вөн загварыг Ядуурлыг бууруулах Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ, Азийн Хөгжлийн банктай хамтран Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор таван сум, нэг тосгонд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд барьж байгуулсан байна.

ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДӨРВӨН ЗАГВАРЫН 50 АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАВ

Жуулчны бааз, нийтийн отоглох, буудаллах цэгүүдэд тохирох технологи.



Дээвэр, кабин, суурь, шатнаас бүрдэх дөрвөн хэсэгтэй, салгаж угсардаг загвар.


Өрхийн хэрэгцээнд.

Хөвсгөлийн ихэнх жуулчны баазууд соруулдаг жорлонтой. Соруулахдаа их хэмжээний ус татаж соруулдаг. Өөрөөр хэлбэл, нэг септик танк буюу ёнкосонд бүх хаягдал саарал ус, жорлонгийн бохироо холь­чихдог.Бохироо соруулж Хатгал тосгоны цэ­вэр­лэх байгууламжид нийлүүлдэг. Харин шинэ загварын соруулдаг жорлон нь ус бага хэрэглэдэг, хуурай технологитой ариун цэврийн байгууламж ажээ.Уламжлалт нүхэн жорлонтой харьцуулахад өртөг өндөр боловч ашиглалтын даац сайтай учир аялагч жуулчид ихээр ирдэг газруу­дад байршуулан төлбөртэй үйлчилгээ үзүү­лэх боломжтой. Суул­туур болгоны доор соруулдаг септик танктай. Ашиглахын өмнө бага зэрэг ус хийнэ. Септик танк дүүрэнгүүт сольж авдаг бохир нь хөрсөнд шингэдэггүй. Энэ загварын жорлонг АНУ-ын Тусгай хамгаалалтай газарт ашиг­ладаг. Эхний энэ заг­варыг усан зогсоолд байр­луул­сан байна. Дараагийн загвар нь өтгөн шингэнийг ялгаж, хуурайшуулах шийдэлтэй жорлон. Энэ жорлон нь салхи, нарны илчийн тусламжтайгаар ялгадсыг хатаадаг. Ус хэрэглэдэггүй. Модны үртэс хэрэглэдэг. Суурь нь хоёр хэсэгт хуваагдах бөгөөд нэг талыг нь ашиглаж байхад нөгөө талд хуримтлагдсан лаг хатаж хуурайшиж байхаар, агаарыг сордог хоолой хийж өгснөөрөө онцлогтой. Жуулчны бааз, нийтийн отоглох цэгүүд, өрхийн хэрэгцээнд нийтдээ 24-ийг байршуулсан байна. Мөн зөөврийн буюу шилжүүлдэг жорлон бас нэг загвар. Ихэнхдээ хөнгөн хуванцар материалаар хийдэг. Агааржуулалт, суултуурын нүх, ялгадсыг суллах зориулалт бүхий таглаатай цул бие хэсэг, зөөврийн суултуур гэсэн хэс­гүүдээс бүрддэг. Савыг зөөж тээвэрлэх боломж­тойгоос гадна битүү тул бохир хөрсөнд нэвчихгүй. Мөсний баяр зэрэг эвэнт арга хэмжээний үеэр зөөж хэрэглэсэн байна.

Зөөвөрлөдөг жорлонг төслийн хүрээнд 14-ийг хийж дээрх газруудад байрлуулжээ. Харин агаар­жуулагчтай, сайжруулсан жор­лонгийн загвар нь нүхэн жорлонгийн сайж­руулсан хувилбар юм. Уг жорлонг усны эх үүсвэрээс хол, жилийн тур­шид тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг сум, суурин газрын төрийн үйлчилгээний газрууд, соёлын төв, алслагдсан газар нутагт жуулчдын түр буудаллах газарт ашиглана. Төслийн хүрээнд нийт дөрвөн загварын 50 жорлон хийж байрлуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Цаашдаа жорлонгоо зөв ашиглаж, амьдралын эерэг дадалд суралцах, ул­­маар жорлонгоо төл­бөртэй болгох аргад тө­сөлд хамрагдсан иргэд сурал­цаж байгаа юм байна. Тус төслийн удирдагч Т.Эрдэнэжаргал "Байгаль ор­чинд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн тех­нологи " сэдэвт нө­лөөл­лийн сургалтыг төс­лөөс нутгийн иргэд, хог хаягдлын бүлгийн ахлагчид, байгаль хамгаалагчид, хам­гаалалтын захиргааны мэр­гэ­­жилтнүүд, сургуулийн "Эко" клубын хүүхдүүд, төг­сөх ангийн сурагчдын дунд үе шаттайгаар зо­хион байгуулж байна. Сур­гал­таар жорлонгоо өөрчлөх хэрэгтэй гэсэн сэт­гэлгээ иргэдийн дунд идэвх­­ж­иж загварын дагуу жорлон хийхээр бол­сон" гэж байлаа.

Аялал жуулч­лалын тулгуур төв бо­лох зорилт тавьж буй Хөвс­гөл аймгийнхан ийнхүү бу­сад газруудад жи­­шиг бо­лох жорлонгийн ший­­дэл, загварыг ам­жилттай хэ­рэг­жүүлжээ. Жуул­­чид эргэж ирэхэд зам хар­гуй муу байх нь нэг их нөлөөлдөггүй. Харин жор­лон нь тав тухтай, цэ­вэр­хэн, түүх соёл, үнэт зүйлээ дээдэлж ард түмэн нь аз жаргалтай байвал жуулчид ирсээр л байдаг гэж брэнд хөгжүүлэлтийн мэргэжилтэн ярьж байв. Эд­гээр ариун цэврийн бай­гуу­лам­жийг "Бэст Авто Тюнинг" компани хийж гүйцэтгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 59 минутын өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 4 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 19 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 20 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 21 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 21 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 22 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 22 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 23 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 23 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр