Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн "Толгод" гэх газар өчигдөр газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, зургадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт "Толгод" гэх газар /Ө-44094/00//, У-101039/00/// 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ОБЕГ-аас мэдээллэжээ.Мөн энэ тухай мэдээллийг өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна