Д.АМАРБАЯСГАЛАН: МОНГОЛ АРДЫН НАМ МАНАН-ГААС САЛАХ ЦАГ БОЛСОН


Хагас жилийн өмнө хуралдсан Монгол Ардын Намын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд хамтдаа намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

Тус сургалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаУ.Хүрэлсүх амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ.

Сургалтын эхэнд намын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-ны дарга Д.Батбаатар, Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт нар хяналтын байгууллагын ойрын зорилт, гишүүдийн ёс зүйн байдалд тавих хяналтын ажилд анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тодруулбал, "Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа гишүүдийн сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгон энэ хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь намын Хяналтын хорооны дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллаж буй явдал. Цаашид гишүүд дэмжигчдээс ихээр шүүмжилж байгаа намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсч ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулахын тулд намын сонгуультнуудыг ёс зүйн хувьд эрүүлжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана" гэдгийг дуулгалаа. Мөн "Монгол Ардын Нам санах ойтой. Санах ойн Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийн намаас өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улс төрчдөд бид сануулж байх ёстой "гэдгийг ХЕХ-ны дарга Д.Батбаатар нээлтийн үгэндээ онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног 9 минутын өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 26 минутын өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 1 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 1 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 2 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 2 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 3 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 3 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 4 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 4 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 19 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 19 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 19 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 20 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 20 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 20 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө