Өчигдөр буюу зургадугаар сарын 18-ны орой хөлбөмбөг тоглож байсан хүүгийн толгой дээр хаалганы хөндлөвч төмөр унаж, амиа алджээ.
Тодруулбал, "79-р сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр хүүхэд төмрөнд цохиулж нас барлаа" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад зургадугаар сарын 18-ны 19:20-д иржээ.
Энэ дагуу шалгахад 11 настай хүү хөл бөмбөг тоглож байх үед хаалганы хөндлөвч төмөр толгойн дээр нь унаж амиа алдсан байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна