Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.

2005 онд байгуулсан хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу анх хоёр талдаа 560 га талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хоргос чөлөөт бүс сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, эдүгээ 764 га хил дамнасан нутаг дэвсгэр бүхий, зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа чөлөөтэй солилцдог, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын үлгэр жишээ төв болон хувирчээ. Чөлөөт бүсийн Казахстаны талын, Хятадын талын нутаг дэвсгэрт нэгэн адил томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, худалдааны төвүүд, үйлчилгээний газрууд олноор байгуулагдан, хөрөнгө оруулалтын олон ирээдүйтэй төсөл төлөвлөгдөн хэрэгжиж байгаа юм байна. Хоорондоо замаар холбогдсон, татваргүй, хилийн болон хөдөлмөр эрхлэлтийн хялбаршуулсан дэглэмтэй хоёр талын нутаг дэвсгэрт өглөө 7 цагаас орой 19 цаг хүртэл өдөр бүр Казахстаны талаас 4000, хятадын талаас 7000 хүртэл хүн чөлөөтэй зорчиж худалдаа бизнес эрхэлдэг ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д өнгөрсөн 4 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин ийнхүү Хоргос бүсийн туршлагыг газар дээр нь судаллаа. Түүний ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамны төлөөлөл ажиллав. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л. Баттулга ажиллалаа гэж Шадар сайдын ажлын алба мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 14 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 15 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 15 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 15 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 15 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 16 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 17 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 17 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 17 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 17 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 18 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 19 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 20 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 20 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 21 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 21 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 21 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 22 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 22 цагийн өмнө