​Б.БАЯРСАЙХАНЫГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Одоогоос жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.


Тэрбээр өөрийгөө хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг юм. Харин шүүх хурал нь өнгөрсөн оны наймдугаар сард Б.Баярсайханы гомдлыг хэлэлцэж, түүний талд шийдвэрээ гаргасан төдийгүй Захиргааны хэргийн давж заалдах шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Дээд шүүхэд хандсан байдаг. Тэгвэл Дээд шүүх Б.Баярсайхан, Засгийн газар хоорондын хүсэлт гомдлыг хүлээн авч хэлэлцээд шийдвэрээ гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх шийдвэрээ Б.Баярсайханы талд гаргаж, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан цалин, хөлсийг нь гаргуулах, албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан байгаа юм. Ийнхүү гурван шатны шүүхээр заргаа авсан Б.Баярсайхан яамны ТНБД-аар ажиллах эрхзүйн орчин нь бүрдлээ гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 9 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 11 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 12 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 13 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 13 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 13 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 13 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 14 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 14 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 14 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 15 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 16 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 17 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цагийн өмнө