Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна. Тэрбээр Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Интай албан уулзалт хийлээ. Манай улсад өнгөрсөн жил зохиогдсон Азийн Их сургуулиудын форумыг амжилттай зохион байгуулсанд Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ийн удирдлагуудад талархаж байгаагаа Сөүлийн Их сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Ин илэрхийлжээ.
Уулзалтаар БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит Их Сургууль болон БНСУ-ын Сөүлийн Их сургууль, МУИС-ийн хамтарсан уулзалтыг зохион байгуулах болон Сөүлийн Их сургуульд Монгол Улсаас хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх. Мөн инженер болон анагаахын чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг асуудлыг ярилцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна