Баян-Өлгий аймагт хоёр настай хүү ор сураггүй алга болоод олон хонож байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг явуулсан ч өнөөдрийг хүртэл хүүг олоогүй байгаа юм.Харин өчигдрөөс эхлэн ар гэрийнхэн нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Гэрийнхэн нь хэлж буйгаар хүүг ширүүн урсгалтай голын хажууд орхисон байсан гэнэ. Тиймээс усанд урссан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.Дашрамд дуулгахад, эцэг эхчүүдийн хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж хүүхэд осолдох, алга болох, бэртэх зэрэг асуудал байнга гарсаар байгааг холбогдох газруудаас сэрэмжлүүлсээр байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна