ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТ 14 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ХОНОГООР ТОГЛУУЛЖ БАЙЖЭЭ


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "Хамтарсан баг"-аар ажиллаж байгаа алба хаагчид тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лан" цахим тоглоомын үйл ажиллагааг шалгалт хийжээ. Шалгалтаар 14 настай " Г"-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлэн тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.Мөн тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгаж хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлжээ.

Түүнчлэн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 1 цагийн яриа таниулга хийж, санал хүсэлтийг нь сонссон байна.Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунтунгалаг, 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Жамсрандорж нар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн офицер, ахлагч зэрэг 237 алба хаагчдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги, Зөрчлийн тухай хууль, Алба хаагчийн сахилга, ёс зүй, албанд хандах хандлага, хандалтын талаар 1 цаг 30 минутын сургалтыг орж, хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 212 ширхэг гарын авлага тараан ажиллажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 4 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 6 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 7 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 7 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 10 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 10 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 11 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 12 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 14 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 14 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр