АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн 200 цэргийн албан хаагчийн шарилыг шилжүүлэн өгсөн талаар мэдэгджээ. АНУ-ын төрийн тэргүүн энэ тухай Миннесота мужийн дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав.Ерөнхийлөгч Трамп "Бид агуу баатруудынхаа үлдсэн шарилуудыг буцаан авлаа. Өнөөдөр амь үрэгдсэн 200 цэргийн албан хаагчийн шарил буцаж ирлээ" гэж хэлжээ.
Зургадугаар сарын 12-нд Дональд Трамп болон Ким Чен Ун нарын Сингапурт болсон түүхэн уулзалт үр дүнтэй болсныг нотлох хамтарсан мэдэгдэлд дөрвөн асуудлыг чухалчлан тусгасны нэг нь Солонгосын дайны үеэр олзлогдсон болон сураггүй алга болсон цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгөх байв.1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Америкийн 7700 орчим цэргийн албан хаагч ор сураггүй алга болжээ. Хойд Солонгост Америкийн 200 цэргийн албан хаагчийн шарил байгааг тус улсын төлөөлөгчид өмнө нь мэдэгдэж байсан аж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна