​НАЛАЙХ ДАХ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ


НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн 6 асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний танилцуулгыг тус хөтөлбөрийн гишүүн МУИС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор С.Эрдэнэсүх танилцууллаа. Энэхүү мастер төлөвлөгөөг цаг уур, газар төлөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтдээс бүрдсэн 'Экотайкүүн' компани сонгон шалгаруулалтад тэнцсэний дагуу боловсруулж, зөвлөх үйлчилгээг мөн хэрэгжүүлжээ.

Мастер төлөвлөгөөг 2017-2025 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд нийслэлийн агаарын бохирдолд 30-70 хувь буурах боломжтой бөгөөд нийтдээ 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэв.

Түүний хүргэсэн танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид тус хөтөлбөрт шүүмжлэлттэй хандан, асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Хурлын дарга С.Амарсайхан 'Нийслэл 9 дүүрэгтэй, гэтэл таны танилцуулга материалд нийслэлийн 6 дүүрэг гээд бичиж яриад байх юм. Захын гурван дүүргийг бодлого хөтөлбөрөөс орхигдуулж болохгүй' гэсэн бол тэргүүлэгч Б.Батнасан 'Та бүхэн энэ баримт бичиг дэх Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө юмуу эсвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ хоёр ойлголт чинь хоёр өөр утгатай. Хэрвээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж ярьж байгаа бол Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд төсөл хөтөлбөр нь адилхан хэрэгжээд явах ёстой' гэв.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун 'Агаарын бохирдолтой байгаа тухай танилцуулах шаардлагагүй. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин та бүхэн энэ бохирдлыг хэрхэн бууруулах, ямар арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ тодорхой болгож, танилцуулгадаа тусгах хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.2 их наяд төгрөг хэрэгтэй гэлээ. Ийм хэмжээний төсвийг нийслэлээс байтугай улсын төсвөөс гаргах боломжгүй. Тиймээс ажилдаа илүү бүтээлч байдлаар хандаж, ажлаа явуулах нь зүйтэй' гэсэн саналыг тус тус илэрхийлжээ.

Саналын төгсгөлд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн XVII хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр болж тогтоолын төсөл дэмжигдлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Зарим ОНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай танилцуулгыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ОНӨҮГ-ын ТУЗ болон Удирдах хорооны гишүүдийг томилохтой холбоотой санал хэлж, оруулж ирсэн саналыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 107, 2017 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг дэмжлээ.

Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчинд төдийгүй Налайх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд тус үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулав. Тэргүүлэгчид Төмөрлөгийн үйлдвэрийг Налайхын Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Нийслэлийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэнийг 'Хангарди' одонгоор шагнах, Тулгар төр үүссэний 2227 жил, Их монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах мөн Төрийн шагналд тодорхойлж уламжлахыг дэмжиж тогтоол гаргав.

Бусад асуудлын хүрээнд 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто зам болон Налайх-Чойрын төв замаас Налайх дүүргийн Үйлдвэр технологийн парк хүртэлх 3.5 км авто замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлаар танилцуулга сонсож, хууль эрх зүйн зохицуулалтын дагуу шийдвэрлүүлэхийн тулд холбогдох уулзалт арга хэмжээг зохион байгуулж, саналаа нэгтгэн дахин боловсруулж оруулж ирэх үүргийг 100 айлын нүүлгэх асуудлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгад өгч, тухайн асуудлыг буцааж, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж хэлэлцүүлэхээр болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.

Тэргүүлэгчдийн зүгээс хуралд оруулж ирж байгаа төсөл хөтөлбөр, танилцуулгын албан бичгийн боловсруулалт дутагдалтай, агуулгын болон найруулгын алдаа ихтэй, холбогдох албан тушаалтан, газрын санал дүгнэлтийг аваагүй байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид НЗДТГ-ын холбогдох хэлтэс болон НИТХ-ын Ажлын алба анхаарч ажиллахыг үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 6 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 8 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 9 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 10 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 10 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 11 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 15 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 15 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр