​МАШ ИХ УЙ ГАШУУТАЙ БАЙГАА ҮЕД ААВЫГ НЬ АРХИЧИН ГЭЖ ХЭЛЛЭЭ


Томчуудын буруутай үйлдлээс болж 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хаалганы төмрөнд цохиулж амиа алдсан явдалд үр хүүхэдтэй хүн бүр эмгэнэн гашуудаж байна.

Хүүгийн ар гэрийнхэн нь бүр хэцүү, уй гашуутай байгаа билээ. Аавынх нь ухаан санаа уймарч орж гарч байгаа талаар ч ярьж байна.

Талийгаач хүүгийн авга ах Ц.Отгонболд хоолой зангируулан, хоёр нүднийхээ нулимсыг арчин байж ийнхүү ярилаа. Тэрбээр "Хүүгийн ар гэр ядуу, эмзэг бүлгийнхэн гэж байна. Аавыг нь архичин гэж олон нийтийн хэрэгслээр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна.

Аав нь улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад, хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэг иргэн, эцэг хүн. Миний ах ажил хийж, авах ёстой цалингаа аваад ар гэрээ тэжээгээд амьдраад явж байна. Гэтэл аавыг нь архичин, талийгаач дүүг маань эмзэг бүлгийн хүү байсан гэж ярьж, бичиж байна.

Амьдралын нугачаанаас болоод гэр бүл салсан нь үнэн. Гэхдээ бие биедээ хар буруу санаа байхгүй, ах дүү хамаатан садангууд шигээ холбоотой хоёр хүүхдийнхээ төлөө хэн хэн нь анхаарал халамж тавьдаг хариуцлагатай аав ээжүүд.

Эмээ өвөө дээрээ өссөн хараа хяналттай хүүхэд байсан. Миний хоёр эгч ээжийнх нь оронд ээж болж өсгөсөн. Хүүгийн талаар мэдээлэл авъя гэвэл 79 дүгээр сургууль дээр очоод хүүхдүүдээс багш нараас нь асуухад ямар хүүхэд байсан талаар хэлээд өгнө.

Хамгийн гол нь миний ахыг нийгэм даяар архичин гэсэнд үнэхээр гомдож байна. Миний ах хамт олонтойгоо шаардлагатай гэсэн үедээ архийг зөв зохистой хэрэглэдэг. Түүнээс яахаа алдсан арчаагүй, хар усанд толгойгоо мэдүүлсэн хүн биш. Би хоёр ахтайгаа хамт ажилладаг хүн мэдэлгүй яах вэ дээ. Олон нийтийн сүлжээгээр гарч байгаа мэдээллийг хараагүй, харах ч завгүй явна.

Хүн амьтнаас сонсохоор аавыг нь үнэхээр "алж" байна. Аав нь амьдрах гээд зүтгээд хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өмнөө тавьсан зорилго тэмүүлэлтэй амьдарч, өглөөнөөс үдэш болтол борви бохисхийлгүй ажилладаг жирийн ажилчин хүн. Гэтэл өнөөдөр яагаад элдвээр хэлээд байгаа юм бэ.

Хөөрхий зайлуул хүүгээ алдчихсан хүн ухаан санаа нь орж гарч уймарсан хүнд хэцүү байдалтай байхад дээрээс нь элдвээр хэлж гоочлох ямар хэрэгтэй юм бэ, ард түмээн. Энэ их уй гашуутай үед улам дарч, ухаан санааг нь дордуулж байгаад харамсч байна. Юм ч ярьж чадахгүй байгаа мэдэхгүй байх л даа.

Хүүгийнхээ зураг, зулных нь өмнө маань мэгзмээ уншаад уйлахаас өөр юуг ч хийж чадахгүй сууж байна. Үнэнийг хэлэхэд аавын тал дээр санаа зовниж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаад асуудлаа шийдэх байх. Бид хуулийн дагуу л явна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр буруу зөрүү зүйл тарааж цацахгүй байхыг хүсье" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 7 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 10 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр