Бөхчүүд талцан хуваагдаж, Монголын үндэсний бөхийн холбоо Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат гэсэн хоёр тэргүүн, хоёр тамгатай болоод байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд бөхийн өргөөнд үймээнд болж УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат бөхийн өргөөнд бусдад зодуулсан хэрэг гарч дуулиан болж байв. Энэ хэрэг хууль хяналтын байгууллагуудад шалгагдахтай зэрэгцэн Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон байна. Өнөөдөр 11.00 цагийн орчимд Монгол бөхийн өргөөнд очиход цоожтой хаалган дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ШААРДЛАГА-ыг хадсан байв
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна