АНАГААХЫН 50 ОЮУТНЫГ ЯПОНД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ САНАЛ ТАВИВ


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизү тэргүүтэй тус улсын зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, "Элчин сайд асан Такэнори Шимизү болон Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийнтөлөөллүүдтэй биечлэн уулзаж, Монгол, Японы боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна.Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь Монголын АШУҮИС-тай 2015 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Тус санамж бичгийн хүрээнд сүүлийн гурван жил дараалан жил бүр манай хоёр оюутныг тэтгэлгээр сургаж байгаад талархаж байна" гэв.

Харин Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийнЕрөнхийлөгч,"Санно" эмнэлгийн захирал Күнинори Такаги нь их сургуулийнхаа талаар салбарын сайдад товчхон танилцуулаад, Монгол Улсад хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө талаар мэдээлэв. Тухайлбал, Монголд сувилагчийн сургууль болон оношилгооны төв нээхээр судалж байгаагаа онцлон хэлсэн юм

Уулзалтын үеэр бас нэг ажил хэрэгч санал тавьсан нь анагаахын чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудыг Японд 100 хувийн тэтгэлгээр сургах тухай байлаа. Тодруулбал, Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь их эмчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад англи хэл дээр хичээл ордог бол бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад япон хэлээр хичээл заадаг аж. Улмаар"Азийн Элчин сайдуудын эхнэрүүдийн холбоо"-оос тус сургуулийн их эмчээс бусад мэргэжлээр суралцаж буй гаднын оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Харин япон хэлтэй монгол оюутан цөөн байдаг учир тус тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй аж. Тиймээс япон хэлтэй оюутнуудыг их эмчээс бусад анагаахын чиглэлийн мэргэжлээр сургах ажлыг салбар яам удирдан зохион байгуулах боломжтой эсэх талаар санал тавилаа.Тус сургууль нь10 мэргэжлээр суралцуулдаг бөгөөд 10 оюутныг таван жилийн хугацаатай гэж тооцвол нийт 50 оюутныг сургах боломжтой гэж хэлэв.

Японы төлөөлөгчдийн ажил хэрэгч санал, хүсэлтийг сонссон салбарын сайд Ц.Цогзолмаа "Япон хэлтэй анагаахын чиглэлийн оюутнуудыг 100 хувийн тэтгэлгээр Япон улсад суралцуулах ажлыг манай яам албан ёсоор зохион байгуулъя. Тун таатай, манай улсын эрүүл мэнд, боловсролын салбарт ээлтэй санал байна" хэмээн хүлээн авав.

Нэмж мэдээлэхэд, Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь 1995 онд байгуулагдсан. Тус их сургууль нь Япон улсдаа зургаан кампус, 31 эрүүл мэндийн төвийг ажиллуулдаг бөгөөд эрүүл мэндийн төвүүд нь Японы алдартай эмнэлгүүдийн нэг болж, үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 1 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 2 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 3 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 4 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 4 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 6 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 21 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 23 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 23 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр