БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧСОН 2211 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ


Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэлсэн. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна.

Энэ удаагийн хяналт, шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдаж байна. Тодруулбал, "Автобус нэгдэл" ХХК-ийн Ч:З чиглэл ,"Тэнүүн-Огоо" ХХК-ийн Ч:2 чиглэл, "Блюбус" ХХК-ийн Ч:40, "Эрдэм транс" ХХК-ийн Ч:6 чиглэл, "Эрдэм транс" ХХК-ийн ХО:5 чиглэл, "ГБус" ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ.

Энэ удаагийн хамтарсан шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн мэргэжилтнүүд, " Ситибаз консалтинг" ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран явуулж байна.
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн байна.
Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 7 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 7 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 9 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 9 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 9 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 9 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 10 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 10 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 11 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 11 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 11 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 12 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 12 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 12 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 13 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 14 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 14 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 15 цагийн өмнө