Өнөөдөр АТГ-аас мээдэлэл хийлээ. Нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокуророос хянаж дуусаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан тухай мэдээлж байсан. Их хэмжээний мөнгө гэртээ хадгалж байсан талаараа ч тайлбарлаж мэдүүлэг өгч чадахгүй байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэнээс хэдэн төгрөг ямар шугамаар яаж авсан нь тодорхой болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна