ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЛОО


АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж АТГ-д гомдол гаргаж шалгуулахаар хандаж байгаа аж.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа нь ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж АН-ын бодлогын хорооны гишүүд үзжээ.

Мөн Захиргаан ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн гол заалтыг зөрчсөн, уг хуулийн шаардлагыг хангахгүй байна гэлээ. Сайд Ц.Нямдоржийг тодорхой ашиг сонирхлын зөрчлийн улмаас Хууль тогтоомжийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзээд шалгуулах хүсэлт гаргасан гэж тайлбарлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Явган хүний замыг чөлөөлж байна 51 минутын өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 1 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 2 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 17 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 17 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 17 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 18 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 18 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 20 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 20 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 21 цагийн өмнө