ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ГАЦЖЭЭ


НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох удирдлага, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

10 дугаар хорооны иргэдийн хувьд эхний ээлжийн 23 айлыг эхний ээлжинд барьсан барилгад оруулсан. Гэрээ байгуулсан бусад иргэдийн хувьд дараа дараачийн баригдах орон сууцуудад орно. Тус хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж буй "Грин ресурс" компанийн хувьд барилгаа барьсан боловч дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгөөгүйн улмаас удааширч зогссоныг илэрхийлж байлаа.

Нийслэлийн төсвөөс 2017, 2018 онд мөнгө суулгасан боловч өнгөрсөн оных нь тендерийн маргааны улмаас шийдэгдээгүй, энэ оны мөнгө төгрөг нь шилжээгүй байгаа аж. Энэ мэтчилэн ажил удааширсан тул өнгөрсөн онд тус компани өөрийн зардлаар дэд бүтцийг шийдвэрлүүлж, эхний ээлжийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Харин дараагийн ээлжийн барилга эрчимтэй явж байгаа тул ирэх оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна.

Иргэдийн хувьд 2014 онд гэрээ байгуулсан боловч удаан хүлээлгэж буй асуудлыг хөндөж байлаа. Мөн 9 дүгээр гудамжнаас эхлэнэ гэж байсан байсан боловч дэд бүтцээс болоод урагшаа барилга барих болж орхигдож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан юм.

Харин 22 дугаар хороонд барилга барих "Очирням" компанийн хувьд айлуудтай гэрээ байгуулж газраа чөлөөлсөн боловч дулаан техникийн нөхцөл аваагүйн улмаас барилгаа эхлүүлж чадахгүй байгааг илэрхийлж байлаа. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын удирдлага тус компанийг хариуцлагатай хандаж, ажлаа түргэвчлэхгүй бол болих хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм.

Энэ мэтчилэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлын улмаас удааширч, иргэд болон компаниудын хооронд үл ойлголцол бий болгосоор байгаа юм байна. Иймд цаашид иргэдийг хүлээлгэж буй эл асуудалд дор бүрнээ анхаарч, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байгааг талууд онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд 6 градус дулаан байна 39 минутын өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 13 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 15 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 16 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 17 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 17 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 17 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 17 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 18 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 19 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 20 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 20 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 21 цагийн өмнө