Засгийн газраас "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Тус арга хэмжээний хүрээнд 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах аж.
Манай улсын хүүхдийн 70 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд өгдөг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна