Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьд гараанаас эргэж, уралдаан эхэллээ.
Энэ насны уралдаанд 345 үрээ бүртгүүлснээс үүлдэрлэг байдал болон шүдлэгээр тэнцээгүйг нь хассан бөгөөд үлдсэн морьд ийнхүү уралдаанаа эхлүүлээд байна. Морьдын түрүүч яг одоо "Цагаан хөтөл"-ийг өгсөж явна.
Хязаалан насны хүлгүүд 18 км-ын зайнаас уралдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна