ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНИЙН ЦОЛЫГ ХУРААЛГАХААР ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДЛАА


Монголын үндэсний бөхийн холбооныхон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг явуулжээ. Тэдний тавьсан шаардлагаар Б.Бат-Эрдэнийг хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулах хүсэлт тавьсан байна.

Албан бичигт "Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: "…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын" гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг" гэжээ. Түүнчлэн тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 13 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 13 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 14 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 14 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 14 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 15 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 16 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 16 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 17 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 17 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 17 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 17 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 18 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 18 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 19 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 19 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 20 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 21 цагийн өмнө