ТОКИОГИЙН ОЛИМПООС ЗУРГААГААС ДООШГҮЙ МЕДАЛЬ АВАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав.

Мөн "Токио-2020" олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь "Олимпийн бэлтгэлийн бааз", "Буянт-Ухаа" спортын цогцолбор, бусад барилга, тоног төхөөрөмж, хэрэглэл, зардал төсвийг судлан, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгав.

Олимпийн наадмын эрх авах тэмцээнүүдэд оролцох шигшээ багийнханд онгоц, галт тэрэгний тийз, ачаа тээврийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийг хорооны гишүүн, "МИАТ" компанийн захирал болон "УБТЗ" нийгэмлэгийн даргад зөвлөмж болголоо. Шигшээ багийн тамирчдын тэмцээн, бэлтгэлд шаардагдах хэрэглэл материалыг хилээр оруулахад НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр болов.

Манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид "Токио-2020" олимп болон паралимпийн наадамд Бээжин, Лондонд үзүүлсэн амжилтаа бататгаж, зургаагаас доошгүй медаль, түүний дотор алтан медаль авах зорилт тавьж байна. Баг тамирчид 10 гаруй төрөлд 35-50 эрх авахаар олон улсын тэмцээнд оролцон оноо цуглуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 32 минутын өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 40 минутын өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 44 минутын өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 48 минутын өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 16 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 17 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 18 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 19 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 19 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 20 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр