Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулан ажиллах хүрээнд ЦЕГ-ын даргын баталсан улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, зураглалын дагуу цагдаа, цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин үүрэг гүйцгэж байна.
"Хүй 7 худаг"-т иргэд, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулахаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна