Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Өнөө жилийн их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 384 хурдан хүлэг бүртгүүлсэн ч 339 нь шандас шалгахаар болсон байна.
Уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, ах дүү хоёр МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн, Д.Цэрэнжигмэдийн халтар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаярын хээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ч.Махбалын халтар зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд морджээ.
Их насны морьд хамгийн хол зай буюу 25 км замыг туулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна