Ерөнхийлөгч асан Н.Багабандийн наадмын гоёл олны анхаарлыг татаж, цахим орчинд багагүй шуугиан үүсгэв. Тэрбээр улаан өнгөтэй монгол дээл дээр алтан тоногтой мөнгөн бүс бүсэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татав. "Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, сарын 4000 долларын цалинтай" гэхчлэнгээр нийгмийн сүлжээ хэрэглэгчид шуугилаа. Ажил алба, нэр хүнд, бэл бэнчинг гайхуулсан түүний гангараа энэ жилийн наадмын ярианы сэдэв болж чадлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна