Хиам утлагын ууранд түлэгдэж амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч 45 настай Т нь амиа алджээ.
Энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 2018 оны долдугаар сарын 15-ны 10:19 цагт ирсэн бөгөөд аврах ангийн алба хаагчид нас барсан иргэний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна