Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багуудын 275 өрх энэ сарын 14, 15-ны өдрүүдэд орсон усархаг аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд айл өрхүүд усанд автсан байна.
Үерийн гамшгийн талаар тодруулахаар тус аймгийн холбогдох албаныханд хандсан ч одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна