МОНГОЛ УЛС ЯПОНД ЗУУН МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар "гамшигийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна" гээд монголчууд бүгдээрээ хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурдав. Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд "энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм" гэдгийг онцлов.

Үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Япон Улсын төр, засгийн удирдлагад эмгэнэлийн утас тус тус илгээгээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 18 минутын өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 1 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 1 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 1 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 16 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 16 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 17 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 17 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 17 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 18 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 18 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 19 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 20 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 20 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 20 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 20 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 21 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 21 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 21 цагийн өмнө