УИХ-ЫН ГИШҮҮД ХУРУУНЫ ХЭЭГЭЭР САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦОНО

Admin
23 цагийн өмнө

УИХ-лын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг толилуулж байна.


Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэж Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3.7 дахь заалт, 14.5 дахь хэсэгт Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах асуудлыг анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасны дагуу Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал анхдугаар чуулганаараа уг асуудлыг хэлэлцэн "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэн.




Иймд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бөгөөд дараах зохицуулалтыг шинээр тусгасан.

Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх, гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх, гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох зохицуулалтуудыг шинээр тусгажээ.

Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудал хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцээс хүчингүй болгосонтой холбогдуулан Улсын Их Хурлаас холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, Байнгын хорооны хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг сонсох дэгийг тогтоохоор заасан.

Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулахыг үүрэг болгох, гишүүн хуралдааны үед авсан нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах боломжийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд шинээр нэмж тусгажээ.

Хууль батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой болсон.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 10 минутын өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 39 минутын өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 43 минутын өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 1 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 1 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 1 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 1 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 16 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 16 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 17 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 17 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 17 цагийн өмнө
Ж. Энхбаяр "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав 17 цагийн өмнө
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 18 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ 19 цагийн өмнө
Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 20 цагийн өмнө
‘’Squid game’’ цувралын ахмад жүжигчин О Ён Сү бэлгийн хүчирхийллийн хэргээр найман сарын хорих ял сонслоо 20 цагийн өмнө