2018 ОНД ТӨЛӨХ ӨРИЙН 70 ХУВИЙГ ТӨЛСӨН ГЭВ

Admin
12 цагийн өмнө

-Яг одоогоор улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай байна. Валютын нөөц нэмэгдэж, гурван тэрбум ам.доллар байна. Улсын төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигтай гарсан. Өнөөдрийг хүртэл 4 орчим их наяд төгрөгийн өрийг төлөөд байна. Хамгийн их буюу 753.3 тэрбум төгрөгийн өрийг өнгөрсөн зургаадугаар сард төлсөн. Энэ нь 2018 онд төлөх өрийн 70 орчим хувийг эхний хагас жилд төлсөн. Энэ бүхэн нь Монгол Улсын эдийн засаг сайжирч, эерэг хандлагууд нэлээд гарч байгааг илтгэж байна.

-Засгийн газрын зээл нэмэгдсэн үү. Шинээр зээл авсан уу?

-УИХ-аас 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг өгсөн. Бид нэг ч төгрөгийн зээл аваагүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ бүх өрийг төлөөд явж байна. 2016 оны төгсгөлд Монгол Улсын өрийн дарамт ДНБ-ий 80 хувьд хүрсэн байна. Энэ оны төгсгөлд 60 хувьд, 2019 онд 50 хувь руу оруулна. Монголчууд бид авсан зээлийнхээ өрөнд 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Цалингийн сан нь 1.7 их наяд байхад 1.4 их наядыг зөвхөн зээлийн хүүд төлдөг. Өрийн дарамт улсын төсвийг идээд эхэлчихсэн. Ийм их хэмжээний мөнгийг авсан зээлд төлдөггүй байсан бол хэд хэдэн зам барих байсан.

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ОУВС-нд дахин дахин хандаж, цалин нэмэх асуудлыг тавьж байгаа. Энэ асуудал хэзээ яригдах вэ?

- Бид ОУВС-тай цаашдаа хамтын ажиллагаа үргэлжлүүлж, цалин нэмэх асуудлаар ярилцана. ОВУС-гийн төлөөлөгчид энэ лхагва гаригт ирж, хөтөлбөрийн ээлжит үнэлэлт дүгнэлтээ хийнэ. Энэ удаагийн яриа хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудал яригдана.Б.Учрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 3 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 4 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 6 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 6 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 9 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 9 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 11 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 13 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 13 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр