ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ЗАСЧЭЭ


Их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд эвдрэл үүсч, нүүрсний тээвэр хийхэд эрсдэлтэй болсон. "Гашуунсухайт автозам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд автомашинууд уртын тээвэрлэлт хийх боломж бүрдээд байна. "Гашуунсухайт автозам" компанийн удирдлагуудын мэдээлж буйгаар пүрэв гарагийн 10 цаг 30 минутад автомашинуудыг ачилт хийлгэхээр уурхай руу нь хөдөлгөсөн бөгөөд "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" болон орон нутгийн Тавантолгой компаниуд өнөөдрөөс /2018.08.10/ эхлэн сунасан маршрутаар тээвэрлэлт хийж байна. Нүүрсний автомашинууд шөнийн цагаар ажиллахгүй, 08-20 цагийн хооронд тээвэр хийх юм. Үүнд хөдөлгөөнт эргүүлүүд 24 цагийн турш хяналт тавих үүрэг хүлээжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам долдугаар сарын 14-нөөс хойш есөн удаа үерт автаж, үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн хэмжээ түр хугацаанд буурсан. Гэхдээ компаниуд Цагаан хадны боомтод нөөцөлсөн нүүрсээ экспортолж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан юм.

2018 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 1.6 тэрбум ам.долларын 20.5 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 206.6 сая ам.доллараар их боловч, биет хэмжээний хувьд 304.7 мянган тонноор буурсан аж. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан үзүүлэлт юм. Нүүрсний тээвэрлэлт түр хугацаанд саатсан ч, улсын баяр наадмын өмнө "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ хуралдаж, зам засварын эрсдэлийн зардлыг баталснаар шуурхай арга хэмжээ авч чадсаныг "Гашуунсухайт авто зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд хэлэв. Дашрамд дурьдахад, энэ сарын 9-ний өдөр Гашуунсухайтын боомтоор ачаатай 829, хоосон 570 автомашин нэвтэрсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 6 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 9 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр