Өнөөдөр 13 цагийн байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламжийг үзүүлж 81 хүнийг Говьсүмбэр аймгийн НЭ, 7 хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн, үзлэг, оношилгоо хэвийн хийгдэж байна. Говьсүмбэр аймгийн НЭ-т хүргэгдсэн 2 хүний биеийн байдал хүнд, бусад хүмүүсийн биеийн байдал сайн, хөнгөн гэмтэл авсан, шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, 2 бага эмч, 5 үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байна. Дорноговь аймгийн НЭ, Айраг Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд нар дайчлагдан ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна